Monday, February 10, 2014

Нөхцөлт элсэлт гэж юу вэ? Таны ТОEFL-ийн оноо хүрэхгүй боловч сургуульдаа элсэх боломж бий юу? 

АНУ-ын их дээд сургуульд суралцахын тулд та юуны өмнө маш сайн сурлагын дүн, диплом эсвэл ажлын туршлагатай байх хэрэгтэй. Энэ нь ялангуяа магистр, докторын зэргээр суралцахад чухал ач холбогдолтой. АНУ-ын боловсролын систем, сургуулийн элсэлтийн явц зэрэг нь манай Монголоос эрс ялгаатай тул материал бүрдүүлэх явцад төөрч будилах, ямар нэг хэрэгтэй материалаа явуулахаа мартах, эсвэл дутуу явуулах зэрэг танд тохиолдож болно. Мөн та бүх материалаа явуулсаныхаа дараа ТОEFL-ийн оноогоо хартал сургуулиас шаардсан оноонд хүрэхгүй байж болно. Ийм тохиолдолд яах вэ?  АНУ-ын сургуулиуд өргөдлийн материал хүлээж авах хугацаагаа чанд сахидаг. Гэтэл таны зарим материал цагтаа очих боломжгүй бол яах вэ?

1. Сургуультайгаа холбоо барь. Сургуулиудтайгаа холбоотой ажиллах их чухал байдаг. Та зарим материал цагтаа очих боломжгүй байгааг мэдвэл тэр даруйд нь сургуульдаа мэдэгдэх хэрэгтэй. Үнэн байдлаа ойлгуулаад хэлбэл АНУ-ын сургуулиуд материалыг нь наана нь факс, цахим шуудангаар авахыг зөвшөөрч эсвэл материалыг чинь иртэл хүлээж ч магадгүй. Ихэнхи тохиолдолд тухайн сургууль болон явуулж буй материалаас хамаарах боловч сургуулиуд таныг ойлгохыг оролдох байх. 

2. Нөхцөлт элсэлт. АНУ-ын их дээд сургуулиуд нөхцөлтэйгээр оюутнуудыг элсүүлж авдаг бөгөөд үүнийг conditional admission гэнэ. Таны бүрдүүлж өгөх ёстой аливаа материал дутуу байсанаас болоод бүрэн элсүүлж авах боломжгүй болсон тохиолдолд тухайн сургууль таныг дутуу материалаа бүрэн бүрдүүлэх нөхцөлтэйгээр элсүүлэн авч болно. Жишээ нь таны англи хэлний оноо заасан түвшнээс доогуур байсан хэдий ч та тус сургуульд бусад талаараа (сурлага, туршлага, суралцах чиглэл гэх мэт) тохирч байвал таныг сургуульдаа суралцуулаад заасан англи хэлний түвшинд хүрвэл бүрэн элсүүлж авах нөхцөл тавина гэсэн үг.

Ихэнхи тохиолдолд нөхцөлтэйгээр элсэх нь таны виз болон тэтгэлэг авахад саад болох ёсгүй. Та бусад оюутнуудын адил визэндээ орон сургуульдаа очиж суралцана. Хамгийн гол нь танд тавьсан нөхцлийг аль болох богино хугацаанд биелүүлэн, тэнхимдээ болон бусад холбогдох хүнд даруй мэдэгдэж "нөхцөлт" тэмдгийг хасуулах нь чухал. 

No comments:

Post a Comment