АНУ-ын анагаахын боловсролын тухай буюу гадаадын оюутнууд Америкт хэрхэн анагаахын боловсрол эзэмшиж болох тухай
Америкт анагаах, хуулийн сургуулийг мэргэжлийн сургууль буюу professional school хэмээн нэрлэдэг. Ийм мэргэжлийн сургууль бакалаврын зэрэг хамгаалсан хүмүүсийг зөвхөн элсүүлэн авдаг. Өөрөөр хэлбэл Монголд болон бусад ихэнхи оронд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд анагаахын эсвэл хуулийн сургуульд элсэн орох эрхтэй байдаг бол Америкт эхлээд бакалаврын зэргээ аваад дараа нь мэргэжлийн сургуульд элсэн ордог. Тэгвэл Монголдоо анагаахаар болон хуулиар сурч байвал/төгссөн бол Америкт хэрхэн мэргэжил дээшлүүлэх вэ? Өнөөдрийн блогд анагаахын боловсролын талаар бичихээр шийдлээ. Та өөрийн туршлагаасаа болон өөр мэдэж авахыг хүссэн зүйлээ comment дээр бичиж үлдээнэ үү.
Гадаадад анагаахаар бакалаврын зэргээ хамгаалсан хүмүүс АНУ-д резидэнтээ хийх, дадлага/ажиглах дадлага хийх, эмчийн биш судалгааны чиглэлээр магистр, докторын зэргээ хамгаалах боломжтой.
1. Резидэнтээ хийх бол
а. USMLE шалгалт өгөх: энэ нь бүтэн өдрийн шалгалт бөгөөд анагаахын суурь мэдлэгийг шалгана.
б. 2 шат СК: Клиникийн мэдлэг шалгах бүтэн өдрийн шалгалт.
в. 2 шат CS: Клиникийн ур чадвар шалгах шалгалт бөгөөд зөвхөн АНУ-ын клиник дээр очиж шалгалт өгнө.
г. ECFMG гэрчилгээ: Дээр шалгалтуудыг амжилттай өгсөн бол энэ гэрчилгээгээ авах бөгөөд резидентэд материалаа өгч болно.
д. Резидент хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх гэсэн таван алхамтай.
Резидентийн хөтөлбөрийг
- Ногоон ном буюу Анагаахын боловсролын лавлах
- Анагаахын боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACGME): http://www.acgme.org/adspublic/
- Америкийн анагаахын нийгэмлэг (AMA): http://www.ama-assn.org/ama/pub/education-careers/graduate-medical-education/freida-online.page зэрэг онлайн мэдээллийн сангаас хайж болно.
Өргөдөл мэдүүлэхдээ ERAS буюу резидентийн электроник өргөдлийн маягтыг ашиглана.
- 9, 10 сард энэхүү өргөдлийн маягтыг бөглөнө
- http://www.ecfmg.org.eras вэб хуудсаар орно
- Эндээс таны тодорхойлох захидал, анагаахын оюутны үнэлгээ болон бусад хавсралт материалуудыг резидентийн хөтөлбөрүүд рүү дамжуулан явуулдаг.
Дараа нь өргөдөл мэдүүлсэн оюутнуудаас шалгаруулан ярилцлаганд дууддаг.
- Ярилцлагыг 11, 12, болон 1 дүгээр саруудад хийдэг
Ярилцлаганд орсны дараа NRMP буюу тохиргооны үйлчилгээг www.nrmp.org вэб хуудсаар хөтөлбөртөө хуваарилагддаг. Энд өргөдөл гаргагчид хөтөлбөрөө сонгон жагсааж, хөтөлбөрүүд нь өргөдөл гаргагчдыг жагсаадаг. Жил бүрийн 3 дугаар сард NRMP-ээс өргөдөл гаргагчид болон хөтөлбөрийн сонголтыг тохируулан өргөдөл гаргагчдыг хөтөлбөрт нь хуваарилдаг. Мөн хөтөлбөрөөс эмч нарыг тохиргооноос гадуур томилох нь бий.
2. Анагаахын бусад хөтөлбөрүүд
Клиникийн эмчилгээ биш судалгаа хийх сонирхолтой бол дээрх ECFMG буюу резидентийн шалгалт өгөх шаардлагагүй. Нийгмийн эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр магистр, докторын сургалтанд сурч болно. Ингэж суралцах бол GRE шалгалт өгөх хэрэгтэй бөгөөд сургуулиа www.petersons.com болон бусад хайлтын систем ашиглан хайна.
3. Бусад богино хугацааны ажиглалтын (observership) болон клиникийн дадлага (Clinical externship)
Америкийн эмнэлэгийг ажиглах дадлага хийж болох бөгөөд үүнд өглөөний ээлжинд эмч нарыг дагалдан ажиглах, семинарт суух, оюутны лекц болон эмч нарын өвчтний танилцуулгад сууж болдог. Харин өвчтөнд үзлэг хийх буюу ямар нэгэн байдлаар харилцахгүй. Клиникийн дадлага хийсэн тохиолдолд эмчийг дагалдан үзлэг хийх, өвчтөний түүхийг танилцуулах гэх мэтийн туслах ажил хийнэ.
сайн байна уу тэгэхээр монголд анагаах ухааны их сургуулийг төгссөн бол америкад зөвхөн резидегт харин эмчилгээний чиглэлээр цааш үргэлжлүүлэх сурах боломжгүй гэсэн үг үү
ReplyDelete