“АНУ-д суралцацгаая” цуврал зөвлөгөө
Магистр, доктор түвшний оюутнуудад зориулсан санхүүгийн дэмжлэг
Магистр, докторын оюутнуудад тэтгэлэг олгох боломж илүү байдаг хэдий ч маш их өрсөлдөөнтэй байдаг гэдгийг анхаараарай. Олон төрлийн эх үүсвэрээс санхүүгийн дэмжлэг өгч болно. Суралцах чиглэлээсээ хамаараад их сургуулиудын тэнхимээс олгох санхүүгийн тэтгэлэг янз бүр байдаг бөгөөд ихэнх гадаад оюутнууд профессорын туслах судлаач, туслах багш мөн сургуулийн захиргааны туслах ажилтнаар ажиллах замаар сургалтын зардалаа санхүүжүүлдэг. Зарим сургуулиуд тэтгэлэг хүсэх маягт бөглөхийг шаарддаг бол ихэнхи сургууль тэтгэлэг олгох эсэхээ тухайн оюутны өргөдлийн материал дээр үндэслэн шийддэг. Дараагийн дугаараас өргөдлийн материал хэрхэн бүрдүүлэх талаар уншаарай. Тэтгэлэгийн талаар мэдээллийг Монголоос гадна дэлхийн 169 оронд байрлах EducationUSA сүлжээ төвүүд дээр очиж зөвлөгөө авахаас гадна мөн онлайнаар www.fundingusstudy.org, www.educationusa.mn сайтаас суралцах чиглэл болон тэтгэлэгийг хайх боломжтой.
Тэтгэлгүүдийн төрлийг ангилвал:
FELLOWSHIPS буюу академик амжилт, авъяас, ур чадварт тулгуурлаж олгодог тэтгэлэг бөгөөд туслах багш болон судлаачаар ажиллах үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөр эсхүл сар бүрийн байрны зардлыг төлөх гэх мэт янз бүрийн хэмжээтэй байх болно. Энэ төрлийн тэтгэлэг сургалтын болон амьжиргааны зардлыг бүтэн даадаггүй.
SCHOLARSHIPS буюу академик амжилт, авъяас, ур чадварт тулгуурлаж олгодог тэтгэлэг бөгөөд буцаан төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй. Сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлнө.
ASSISTANSHIPS буюу туслах багш, судлаач, ажилтны тэтгэлэг нь магистр, докторын түвшинд олгодог хамгийн түгээмэл хэлбэрийн тэтгэлэг. Суралцаж байгаа чиглэлээрээ сургуульдаа долоо хоногт 20 цагийн ажил хийнэ гэсэн үг. Зарим тохиолдолд сургалтын төлбөрийг бүтэн болон хагас хэмжээгээр чөлөөлдөг. Их дээд сургуулиудад туслах багш, судлаач авах орон тоо цөөхөн байдаг учраас маш их өрсөлдөөнтэй.
Америкийн их дээд сургуулиуд элсэгчдийн бакалавр болон магистрын сурлагын академик амжилт, ур чадвар болон суралцах чиглэлдээ амжилт гаргах магадлалыг нь харгалзан элсүүлдэг гэдгийг санаарай. Доорхи төрлийн туслах ажилууд байдаг:
Туслах багш
• Академик амжилт болон ур чадварын маш өндөр үзүүлэлттэй хамгийн сайн оюутнуудад илүү боломжтой. Бакалаврын оюутан ихтэй их сургуулиудад туслах багшийн орон тоо байх илүү магадлалтай.
• Туслах багш нь долоо хоногт 20 цаг ажиллах бөгөөд бакалаврын оюутнуудын лабораторийн ажлыг удирдах, семенарийн хичээлийг хөтлөх, цөөн оюутантай ангид багшлах зэрэг ажил хийнэ.
• Их дээд сургуулиудад туслах багшаар ажиллах оюутнууд TSE буюу ярианы англи хэлний шалгалтыг өгөх шаардлагатай. Хэрвээ сурангаа багшлах хүсэлтэй бол өмнө багшилж байсан туршлагатай эсэхээ дурдаарай.
Туслах судлаач
• Академик амжилт, ур чадвар болон судалгааны чиглэлд үндэслэн олгодог. Туслах судлаачийн ажил нь суралцаж байгаа чиглэлээрээ долоо хоногт 20 хүртэл цагийн судалгааны ажил хийнэ.
• Таны судалгааны чиглэлээр судалгаа хийдэг сургуулиудыг хайгаарай. Хэрвээ өмнө нь судалгаа маш сайн хийж байсан туршлагатай гэдгээ батлан харуулбал тухайн чиглэлээр судалгаа хийдэг тэргүүлэх судлаач профессорууд санхүүгийн туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой байдаг.
Захиргааны туслах ажилтан
• Оюутны санхүүгийн хэрэгцээ болон академик ур чадварт үндэслэг олгодог. Сургуулиудын гадаад оюутанд зөвлөх оффис зэрэг газар ажилладаг.
Тэтгэлэг хэрхэн хайх болон яг одоо зарлагдаж байгаа тэтгэлэгүүдийн талаар мэдээллийг доорхи сайтуудаас уншаарай. www.educationusa.state.gov https://www.educationusa.info/financial-aid
Мэдээллийг бэлтгэсэн: AНУ-ын засгийн газрын харъяа EducationUSA боловсролын төвийн зөвлөх Ц.Одончимэг
Tuesday, November 25, 2014
“АНУ-д суралцацгаая” цуврал зөвлөгөө Магистр, докторын зэргээр АНУ-д суралцах эхний алхам
АНУ-д 1000 гаруй их дээд сургууль төрөл бүрийн чиглэлээр магистр, докторын сургалт явуулдаг бөгөөд энэ дундаас өөрт тохирсон сургууль, хөтөлбөрийг сонгох нь чухал юм. Ихэнх сургуулиуд хөтөлбөр эхлэхээс жил гаруйн өмнө өргөдлийн маягт хүлээн авч эхэлдэг. Тийм учраас, та өргөдөл гаргахаас нэг жилийн өмнө буюу суралцахыг хүсч буй хугацаанаасаа хоёр жилийн өмнө сургууль, хөтөлбөрийн тухай мэдээллүүдийг цуглуулж, сайтар судалж үзэх хэрэгтэй.
Сонголтуудаа сайтар харьцуулж үзээрэй
Магистр, докторын зэргээр суралцахад тухайн мэргэжлээр заавал бакалаврын зэрэг хамгаалсан байх шаардлагагүй. Жишээлбэл, дүрслэх урлагаар бакалаврын зэрэг хамгаалсан оюутан бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж болно. Магистрын сургалт дунджаар 1-3 жилийн хугацаатай байдаг бөгөөд төгсөхдөө диплом бичих эсвэл дадлага хийх нь хөтөлбөрөөсөө хамааран өөр өөр байдаг байна. Байгалийн ухааны чиглэлээр бакалавраа төгссөн оюутнууд шууд докторын хөтөлбөрт элсэн орж болдог. Зарим хөтөлбөрүүдийн хувьд тухайн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Магистрын хөтөлбөртэй харьцуулахад докторын хөтөлбөрт удирдагч багшийн үүрэг их байдаг бөгөөд багшийнхаа удирдлаган дор судалгаагаа хийдэг.
Эрх зүй, анагаах ухаан гэх мэт мэргэжлийн зэргээр суралцахад тухайн мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан байх шаардлагагүй. Харин тодорхой хичээлүүдийг үзсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тухайлбал, анагаах ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалах гэж буй оюутан шашны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байж болох хэдий ч өмнө нь биологийн ухаан, хими, математик, зан үйлийн болон нийгмийн ухааны хичээлүүдийг судалсан байх шаардлагатай.
Хөтөлбөрүүдийн тодорхой шаардлагуудыг тухайн сургуулийн цахим хуудсаас дэлгэрэнгүй харах хэрэгтэй. Түүнчлэн АНУ-ын дээд боловсролын тухай зөвлөгөө мэдээлэл өгөх төвийн ажилтнууд танд зөвлөгөө өгч мэдээллээр хангах үүрэгтэй.
ӨӨРТ ТОХИРОМЖТОЙ ХӨТӨЛБӨРӨӨ СОНГОХ
Боловсрол, мэргэжлийн зорилгоо тодорхойлох
Өөрт тохирсон хөтөлбөрийг сонгохын тулд та өөрийнхөө боловсрол, мэргэжлийн зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр сургуулийн өргөдлийн маягт бөглөхөд болон зорилго тодорхойлсон эссэгээ бичихэд тус дөхөмтэй байх болно. Зорилгоо тодорхойлохдоо “ямар ажил мэргэжлээр ирээдүйд ажиллахыг хүсэж байна вэ” “энэ мэргэжлээр ажиллахад ямар зэргээр суралцсан байх шаардлагатай вэ” “энэ салбарт ажлын байр хэр зэрэг хангалттай вэ?” зэрэг асуултыг өөртөө тавиарай. Тухайн салбарт одоо ажиллаж байгаа хүмүүс, мэргэжлийн нийгэмлэгүүд, EducationUSA боловсролын зөвлөх нараас тухайн салбарт шаардагдах ур чадвар, салбарын тухай мэдээлэл, салбарын мэргэжлийн эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл авч болох юм.
Сонирхсон хөтөлбөрийн жагсаалтыг нарийсгах
Боловсрол, мэргэжлийн зорилгоо тодорхойлсны дараа таны дараагийн алхам бол таны сонирхосон чиглэлээр сургалт хөтөлбөр явуулдаг сургуулиудыг олж тодорхойлох хэрэгтэй. Их дээд сургуулиудын каталоги, мэргэжлийн нийгэмлэг, холбоо болон сургуулийн вэб сайт нь янз бүрийн хөтөлбөр, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн өөрийн сонголтыг нарийвчлан гаргахад туслах сайн эх сурвалж болно. Түүнчлэн www.petersons.com/graduate-schools болон www.gradschools.com зэрэг сайтаар сургуулиудыг мэргэжил, газарзүйн байрлал, муж бүс болон бусад шалгуураар хайх боломжтой.
Хаана сурахаа шийдэх
Магадлан итгэмжлэгдсэн 10-20 сургуулийн жагсаалт гаргаж тэдгээрийг хооронд нь дараах үзүүлэлтээр харьцуулж үзэн улмаар 4-6 сургуульд өргөдөл гаргах хэрэгтэй:
• Судалгааны хөтөлбөр, номын сан, компьютерийн хангамж
• Сургууль, тэнхимийн хэмжээ
• Магадлан итгэмжлэл
• Төгсөхөд шаардагдах хичээл, дипломын шаардлага
• Зэргээ хамгаалахад шаардагдах хугацаа
• Элсэлтэнд тавигдах шаардлага, тестийн оноо
• Сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал бусад зардал
• Санхүүгийн тусламж, тэтгэлэг байгаа эсэх
• Сургуулийн байрлал, байр, оюутны хотхон, цаг агаар болон амьдрах зардал
• Оюутны хотхонд гадаад оюутнуудад зориулсан үйлчилгээ
Мэдээллийг бэлтгэсэн: AНУ-ын засгийн газрын харъяа EducationUSA боловсролын төвийн зөвлөх Э.Ариунаа
Thursday, April 10, 2014
АНУ-ын анагаахын боловсролын тухай буюу гадаадын оюутнууд Америкт хэрхэн анагаахын боловсрол эзэмшиж болох тухай
Америкт анагаах, хуулийн сургуулийг мэргэжлийн сургууль буюу professional school хэмээн нэрлэдэг. Ийм мэргэжлийн сургууль бакалаврын зэрэг хамгаалсан хүмүүсийг зөвхөн элсүүлэн авдаг. Өөрөөр хэлбэл Монголд болон бусад ихэнхи оронд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд анагаахын эсвэл хуулийн сургуульд элсэн орох эрхтэй байдаг бол Америкт эхлээд бакалаврын зэргээ аваад дараа нь мэргэжлийн сургуульд элсэн ордог. Тэгвэл Монголдоо анагаахаар болон хуулиар сурч байвал/төгссөн бол Америкт хэрхэн мэргэжил дээшлүүлэх вэ? Өнөөдрийн блогд анагаахын боловсролын талаар бичихээр шийдлээ. Та өөрийн туршлагаасаа болон өөр мэдэж авахыг хүссэн зүйлээ comment дээр бичиж үлдээнэ үү.
Гадаадад анагаахаар бакалаврын зэргээ хамгаалсан хүмүүс АНУ-д резидэнтээ хийх, дадлага/ажиглах дадлага хийх, эмчийн биш судалгааны чиглэлээр магистр, докторын зэргээ хамгаалах боломжтой.
1. Резидэнтээ хийх бол
а. USMLE шалгалт өгөх: энэ нь бүтэн өдрийн шалгалт бөгөөд анагаахын суурь мэдлэгийг шалгана.
б. 2 шат СК: Клиникийн мэдлэг шалгах бүтэн өдрийн шалгалт.
в. 2 шат CS: Клиникийн ур чадвар шалгах шалгалт бөгөөд зөвхөн АНУ-ын клиник дээр очиж шалгалт өгнө.
г. ECFMG гэрчилгээ: Дээр шалгалтуудыг амжилттай өгсөн бол энэ гэрчилгээгээ авах бөгөөд резидентэд материалаа өгч болно.
д. Резидент хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх гэсэн таван алхамтай.
Резидентийн хөтөлбөрийг
- Ногоон ном буюу Анагаахын боловсролын лавлах
- Анагаахын боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACGME): http://www.acgme.org/adspublic/
- Америкийн анагаахын нийгэмлэг (AMA): http://www.ama-assn.org/ama/pub/education-careers/graduate-medical-education/freida-online.page зэрэг онлайн мэдээллийн сангаас хайж болно.
Өргөдөл мэдүүлэхдээ ERAS буюу резидентийн электроник өргөдлийн маягтыг ашиглана.
- 9, 10 сард энэхүү өргөдлийн маягтыг бөглөнө
- http://www.ecfmg.org.eras вэб хуудсаар орно
- Эндээс таны тодорхойлох захидал, анагаахын оюутны үнэлгээ болон бусад хавсралт материалуудыг резидентийн хөтөлбөрүүд рүү дамжуулан явуулдаг.
Дараа нь өргөдөл мэдүүлсэн оюутнуудаас шалгаруулан ярилцлаганд дууддаг.
- Ярилцлагыг 11, 12, болон 1 дүгээр саруудад хийдэг
Ярилцлаганд орсны дараа NRMP буюу тохиргооны үйлчилгээг www.nrmp.org вэб хуудсаар хөтөлбөртөө хуваарилагддаг. Энд өргөдөл гаргагчид хөтөлбөрөө сонгон жагсааж, хөтөлбөрүүд нь өргөдөл гаргагчдыг жагсаадаг. Жил бүрийн 3 дугаар сард NRMP-ээс өргөдөл гаргагчид болон хөтөлбөрийн сонголтыг тохируулан өргөдөл гаргагчдыг хөтөлбөрт нь хуваарилдаг. Мөн хөтөлбөрөөс эмч нарыг тохиргооноос гадуур томилох нь бий.
2. Анагаахын бусад хөтөлбөрүүд
Клиникийн эмчилгээ биш судалгаа хийх сонирхолтой бол дээрх ECFMG буюу резидентийн шалгалт өгөх шаардлагагүй. Нийгмийн эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр магистр, докторын сургалтанд сурч болно. Ингэж суралцах бол GRE шалгалт өгөх хэрэгтэй бөгөөд сургуулиа www.petersons.com болон бусад хайлтын систем ашиглан хайна.
3. Бусад богино хугацааны ажиглалтын (observership) болон клиникийн дадлага (Clinical externship)
Америкийн эмнэлэгийг ажиглах дадлага хийж болох бөгөөд үүнд өглөөний ээлжинд эмч нарыг дагалдан ажиглах, семинарт суух, оюутны лекц болон эмч нарын өвчтний танилцуулгад сууж болдог. Харин өвчтөнд үзлэг хийх буюу ямар нэгэн байдлаар харилцахгүй. Клиникийн дадлага хийсэн тохиолдолд эмчийг дагалдан үзлэг хийх, өвчтөний түүхийг танилцуулах гэх мэтийн туслах ажил хийнэ.
Tuesday, February 25, 2014
EducationUSA Alumni Lecture Series Presents
On February 21, 2014, Ms. Anarmaa Sharkhuu, presented EducationUSA alumni lecture series at American Information and Culture Center under “My Experience in the US” title and shared her experience as a PhD student in Environmental Science at University of Pennsylvania. Among many useful suggestions and tips she gave, we are presenting some.
- PLAN EARLY AND ALLOW TIME FOR YOURSELF. At first I wanted to study in the US for my bachelor’s degree; however, when I found about the college admission’s procedure, I was already little late. In the US, college admission deadline varies, but most receive their applications by December-January and send their acceptance letters in spring, March-April. Therefore, students should apply in their last year of high school. If you start application process when you graduate from high school, you will be already late and will not have many options. As for me, I spent whole two years from contacting professors to actually going to the university.
- ALWAYS PRACTICE YOUR ENGLISH. I graduated from Mongolian-Turkish High School and had some level of English. However, I still had to improve my English. I used to read and listen to speeches a lot all the time. I had flash cards for new words which I reviewed while in a bus or car. Thankfully, I had an opportunity to do internships with foreigners working on environmental projects in the countryside. They improved my pronunciation and speaking skills. I would advise students to find such opportunities at their schools, in their communities—they will be helpful not only to improve your language skills, but also for your future endeavors.
- CHOOSE SMALLER COLLEGE FOR BACHELORS DEGREE AND GO TO BIG UNIVERSITIES FOR YOUR GRADUATE DEGREE. In small colleges, students have better interaction with professors and greater chance and opportunity to learn the subject and succeed. And famous prestigious universities like Harvard has a very low admission’s rate which means there is a very little chance for us to get admitted and you might not have that special close connection with your professors like you would have in small colleges. However, for your graduate degree, you should aim for bigger universities as they would have more research options.
- NO GRE, NO PHD. You need to take this test if you want to do your PhD in the US. However, you have to keep in mind that some areas require other professional exams such as GMAT, MCAT or LSAT. Most other areas require GRE test. As this test is designed for not only international students but also all native speakers, you need to prepare rigorously in advance, especially for the verbal and analytical writing sections. Writing skill is very important in the US; and it was one of the main challenges I faced at first when I studied in the US. You can take GRE test three times a year in Mongolia—October, November and February at Mongolian University of Science and Technology.
- CONTACT PROFESSORS AT US INSTITUTIONS. Professors play an important role in admissions decisions as well as in financial aid. Many professors have research grants and they look for graduate students, especially PhD students to work on the research project. They have both power in admission’s procedure and financial means to fund your studies. Of course it might be different in social and humanities, but in my area, environmental science or in ecology, almost every PhD students get funding from research grants. Therefore, you should identify professors in your subject area, reach them out and introduce yourself. In my case, I contacted about 30 professors and worked with four of them. Then two of them wanted me in their department. Thus, I applied to these two universities and got admission from both. Professors are busy people and they may not respond back but you have to try nonetheless. I would advise not to reach to super top, famous professors but to medium ones who have more time and interest in working with prospective international students. You may identify professors while you read various journals, articles or news in your subject area or even through social media such as LinkedIn. LinkedIn has groups of professionals and you can find them through that.
Monday, February 10, 2014
Нөхцөлт элсэлт гэж юу вэ? Таны ТОEFL-ийн оноо хүрэхгүй боловч сургуульдаа элсэх боломж бий юу?
АНУ-ын их дээд сургуульд суралцахын тулд та юуны өмнө маш сайн сурлагын дүн, диплом эсвэл ажлын туршлагатай байх хэрэгтэй. Энэ нь ялангуяа магистр, докторын зэргээр суралцахад чухал ач холбогдолтой. АНУ-ын боловсролын систем, сургуулийн элсэлтийн явц зэрэг нь манай Монголоос эрс ялгаатай тул материал бүрдүүлэх явцад төөрч будилах, ямар нэг хэрэгтэй материалаа явуулахаа мартах, эсвэл дутуу явуулах зэрэг танд тохиолдож болно. Мөн та бүх материалаа явуулсаныхаа дараа ТОEFL-ийн оноогоо хартал сургуулиас шаардсан оноонд хүрэхгүй байж болно. Ийм тохиолдолд яах вэ? АНУ-ын сургуулиуд өргөдлийн материал хүлээж авах хугацаагаа чанд сахидаг. Гэтэл таны зарим материал цагтаа очих боломжгүй бол яах вэ?
1. Сургуультайгаа холбоо барь. Сургуулиудтайгаа холбоотой ажиллах их чухал байдаг. Та зарим материал цагтаа очих боломжгүй байгааг мэдвэл тэр даруйд нь сургуульдаа мэдэгдэх хэрэгтэй. Үнэн байдлаа ойлгуулаад хэлбэл АНУ-ын сургуулиуд материалыг нь наана нь факс, цахим шуудангаар авахыг зөвшөөрч эсвэл материалыг чинь иртэл хүлээж ч магадгүй. Ихэнхи тохиолдолд тухайн сургууль болон явуулж буй материалаас хамаарах боловч сургуулиуд таныг ойлгохыг оролдох байх.
2. Нөхцөлт элсэлт. АНУ-ын их дээд сургуулиуд нөхцөлтэйгээр оюутнуудыг элсүүлж авдаг бөгөөд үүнийг conditional admission гэнэ. Таны бүрдүүлж өгөх ёстой аливаа материал дутуу байсанаас болоод бүрэн элсүүлж авах боломжгүй болсон тохиолдолд тухайн сургууль таныг дутуу материалаа бүрэн бүрдүүлэх нөхцөлтэйгээр элсүүлэн авч болно. Жишээ нь таны англи хэлний оноо заасан түвшнээс доогуур байсан хэдий ч та тус сургуульд бусад талаараа (сурлага, туршлага, суралцах чиглэл гэх мэт) тохирч байвал таныг сургуульдаа суралцуулаад заасан англи хэлний түвшинд хүрвэл бүрэн элсүүлж авах нөхцөл тавина гэсэн үг.
Ихэнхи тохиолдолд нөхцөлтэйгээр элсэх нь таны виз болон тэтгэлэг авахад саад болох ёсгүй. Та бусад оюутнуудын адил визэндээ орон сургуульдаа очиж суралцана. Хамгийн гол нь танд тавьсан нөхцлийг аль болох богино хугацаанд биелүүлэн, тэнхимдээ болон бусад холбогдох хүнд даруй мэдэгдэж "нөхцөлт" тэмдгийг хасуулах нь чухал.

Thursday, February 6, 2014
АНУ-д анагаахаар суралцахыг хүсэгчдийн анхааралд
Америкт анагаахын чиглэлээр ялангуяа эмчийн боловсрол эзэмшихийг олон хүн хүсдэг. Энэ нь магадгүй өндөр цалин, нэр хүнд, мөн тухайн хүний сонирхолтой нягт холбоотой. Хэрвээ та тэдгээр хүмүүсийн нэг бол АНУ-ын боловсролын системийг ойлгох хэрэгтэй.
АНУ-д мэргэжлийн сургуулиуд гэж байдаг бөгөөд үүнд анагаах, хуулийн сургуулиуд орно. Мэргэжлийн сургуульд орохоос өмнө заавал бакалаврын боловсрол эзэмшсэн байх шаардлагатайгаас (үүнийг анагаахад pre-med буюу анагаахын сургуулийн өмнөх боловсрол гэж нэрлэнэ) гадна тухайн чиглэлээр мэргэжлийн шалгалт өгдөг. Анагаах дотроо нарийн мэргэшлээсээ хамаараад мөн өөр өөр шалгалт өгөх хэрэгтэй болно. Манай оюутан залуус хэрвээ анагаахаар суралцахыг хүсвэл АНУ-ын их дээд сургуульд эхлээд pre-med буюу анагаахын боловсролын өмнөх бакалаврын сургалтанд суун хими, биологи, физик, математик болон нийгэм, хүмүүнлэгийн мэдлэгээ бэхжүүлэн бакалаврын зэргээ авна. Дараа нь анагаахын сургуулийн элсэлтийн шалгалтаа (MCAT буюу Medical College Admission Test, DAT буюу Dental Admission Test гэх мэт) өгснөөр анагаахын сургуульд өргөдөл мэдүүлэх боломжтой болдог. Анагаахын сургуульд 4 жил суралцасны дараа резидэнтээ 3-7 жил хийн эмнэлэгт ажиллана. Тэгэхээр нийт 4 жил бакалавр + 4 жил анагаахын сургууль + 3-7 жилийн резидент = 11-с 15 жилийн хугацаанд суралцаад эмчийн лиценз авах боломжтой болно.
Харин Монголдоо анагаахын сургуульд төгссөн бол шууд АНУ-ын резидентэд өргөдөл мэдүүлж болно. (Жич: Гадаадад анагаахын сургуулийг бакалаврын зэргээр дүүргэсэн хүмүүс АНУ-ын анагаахын сургуульд элсэх боломжгүй байдаг.) Өргөдөл мэдүүлэхээс өмнө 2 үндсэн шалгалт өгдөг бөгөөд энэ тухай дараагийн блогт нийтлэх нь зүйтэй болов уу.
Харин одоо эмч болохоор шийдээд pre med буюу анагаахын сургуулийн өмнөх бакалаврын боловсролыг эзэмшихээр сургуулиа хайж буй оюутан залуустаа нэгэн зөвлөмжийг орчуулан хүргэе!
Дуу хөгжмөөр мэргэшээд, Pre-Med хичээл үз
1. Анагаахын сургуульд ороход заавал pre-med эсвэл аль нэг байгалийн ухаанаар мэргэших албагүй. Үнэндээ анагаахын олон сургуулиуд өөр чиглэлээр мэргэшсэн оюутнуудыг сонгох хүсэлтэй байдаг. Тиймээс дуу, хөгжим, философи, улс төр гэх мэт өөрийнхөө хүссэн чиглэлээр мэргэшин төгсөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч анагаахын сургуулийн шаардах байгалийн ухаан, математикийн хичээлүүдийг ЗААВАЛ сонгон үзэж байж ихэнхи анагаахын сургуулийн элсэн орох болзлыг хангана. Бакалаврын оюутан байхдаа хийсэн судалгаа, дадлагын ажил, болон хэвлүүлсэн бүтээлүүд таны өргөдлийн материалд маш эерэг нөлөөтэй. Тиймээс таны суралцах гэж байгаа сургуульд ийм боломж байгаа эсэхийг судлаарай.

Их дээд сургуулийн элсэлт: Pre-Med-р суралцагчдад өгөх зөвлөмж
Кристина Күэн, Их дээд сургуулийн элсэлтийн мэргэжилтэн
1. Анагаахын сургуульд ороход заавал pre-med эсвэл аль нэг байгалийн ухаанаар мэргэших албагүй. Үнэндээ анагаахын олон сургуулиуд өөр чиглэлээр мэргэшсэн оюутнуудыг сонгох хүсэлтэй байдаг. Тиймээс дуу, хөгжим, философи, улс төр гэх мэт өөрийнхөө хүссэн чиглэлээр мэргэшин төгсөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч анагаахын сургуулийн шаардах байгалийн ухаан, математикийн хичээлүүдийг ЗААВАЛ сонгон үзэж байж ихэнхи анагаахын сургуулийн элсэн орох болзлыг хангана. Бакалаврын оюутан байхдаа хийсэн судалгаа, дадлагын ажил, болон хэвлүүлсэн бүтээлүүд таны өргөдлийн материалд маш эерэг нөлөөтэй. Тиймээс таны суралцах гэж байгаа сургуульд ийм боломж байгаа эсэхийг судлаарай.
Статистик тоо баримтанд шууд итгэж болохгүй
2. Бакалаврын сургууль хайх явцдаа тэдний pre-med xичээлийн хөтөлбөр болон анагаахын сургуульд элсэн орогчдын тоо баримтыг сонирхоод үзээрэй. Зарим сургуулиуд "манай сургуулиас анагаахын сургуульд өргөдөл гаргасан нийт оюутнуудын 92% нь тэнцсэн" гэх мэт тэнгэрт хадсан тоо хэлж магадгүй юм. Америк даяар өргөдөл гаргагчдын 44% нь зөвхөн сургуулидаа тэнцэж байхад 92% гэдэг бол гайхамшигтай тоо юм. Гэвч анх pre-med хөтөлбөрөөр явсан оюутнуудын хэд нь хөтөлбөрөө амжилттай дуусгаж чадсан вэ гэж тухайн сургуулиасаа асуугаарай. Хэрэв 60% нь амжилтгүй сураад хөтөлбөрийнхөө дундаас гарсан бол үүнийг зайлшгүй харгалзаж үзэх хэрэгтэй. Арван жилийн AP хичээл (АНУ-ын ахлах ангийн сурагчид их дээд сургуулийн түвшнийг сургууль дээрээ судлах боломжтой байдаг бөгөөд үүнийг AP хичээл гэдэг) дээрээ А дүнтэй хүүхдүүд их дээд сургуулийн химийн хичээл дээр арай ядан C дүн авсан тохиолдлыг би хэд хэд мэдэх юм байна. Коллежийн түвшний байгалийн ухааны хичээл 10 жилиихээс хэд дахин хэцүү байх нь бий. Мөн сонирхож буй сургуулиасаа pre-med зөвлөгөө өгдөг эсэх, MCAT-ын дундаж хэдэн оноотой талаар асуугаарай.

Байгалийн ухааны хичээлийн үнэлгээ-хамгийн шилдгүүд амьд гарах нь
3. АНУ-ын их дээд сургуульд байгалийн ухааны хичээлийг 10 жилээс нилээд өөрөөр дүгнэдэг. Томоохон их дээд сургуулиуд болон Ivy League сургуулиудад эдгээр хичээлийг муруйгаар (curve) үнэлэх нь элбэг. Өөрөөр хэлбэл 90-с дээш оноо авсан хүн бүр A эсвэл A- АВАХГҮЙ. Үүний оронд эхний 10% нь A, дараагийн 20% нь B, 40% нь C, доод талын 20% нь D, 10% нь F авна гэсэн үг. Үнэлгээний муруй янз бүр байдаг боловч анагаахын сургуульд ороход шаардлагатай A дүнг маш цөөхөн оюутан авна гэсэн үг. Энэ нь pre-med оюутнуудаас олныг гаргах нэг ёсны "шахах" процесс юм. Ийм үнэлгээгээр үнэлдэг сургуулийн pre-med оюутнуудын 30-60% нь хөтөлбөрөөсөө гарах нь элбэг үзэгдэл. Маш олон жижиг нийгэм хүмүүнлэгийн (liberal arts college) дээд сургуулиуд ингэж үнэлдэггүй бөгөөд багш нар нэмэлт тусламж үзүүлэхэд бэлэн байх бөгөөд сургуулиас нь аль болох олон оюутныг анагаахын сургуульд оруулах зорилготой байдаг. Хэрэв та таны сонирхосон сургууль ийм муруйгаар үнэлдэг эсэхийг мэдэхгүй байвал, АСУУ! Мөн үнэхээр таны эцсийн зорилго анагаахын сургуульд орох бол жижиг liberal arts сургуулиудыг сонирхож үзээрэй.

Байгалийн ухааны хичээлийн дүнг хэрхэн сайжруулах вэ
4. Pre-med хөтөлбөрт цөөн оюутнуудтай ажиллах зорилгоор оюутнуудыг хөтөлбөрөөс "шахдаг" тодорхой хичээлүүд байдаг. Органик хими ийм хичээлийн нэг; дараагийн семестрт анги дайны талбар шиг хоосон сандлаар дүүрэн байх нь олонтаа. Эмч нар pre-med хөтөлбөрөөр сурч буй хүүхдүүддээ хамгийн хэцүү хичээлээ хүлээж байгаад зундаа дангаар нь үзэхийг зөвлөдөг. Ингэж зундаа ганц хичээл сонгосноор хүүхдүүд сайн төвлөрч сайн дүн авах нь арай амар болдог байна. Харин ингэж хичээл авахаасаа өмнө таны сургуульд тус сургуулиас кредит шилжүүлэн авах эсэхийг, таны үзэх хичээлийг тооцох эсэхийг лавлах хэрэгтэй.

Анагаахын сургуулийн элсэлтийн коммис оюутнууд элсүүлж авахдаа маш олон хүчин зүйлсийг харгалдан үздэг. Үүнд нийт дүнгийн голч, байгалийн ухааны хичээлийн дүнгийн голч, MCAT элсэлтийн шалгалтын оноо, судалгаа эсвэл дадлага, хичээлээс гадуурхи болон удирдан манлайлах үйл ажиллагаанд оролцсон зохион байгуулсан зэргийг чухалчилж үздэг. Тиймээс анхнаасаа зөв сургуулиа сонгох нь анагаахын сургуульд орох боломжийг нэмэгдүүлж эмч болох гараанд чухал ач холбогдол үзүүлдэг.
Monday, February 3, 2014
АНУ-ын их дээд сургуулиуд чухам юуг чухалчилж үздэг вэ?
Жил бүрийн 11-3 сар бол АНУ-ын их дээд сургуулиудын ид материалаа хүлээж авдаг хугацаа. АНУ-д 4300 орчим их дээд сургууль байдгаас сургууль бүр материалаа өөр өөр өдөр хүлээж авахын зэрэгцээ элсэлтийн шаардлага нь ч ондоо. Гэвч аль ч сургуулийн нийтлэг хүлээн авдаг материалд өргөдлийн маягт, сурлагын дүн, диплом, албан ёсны шалгалтын оноо, эссэ, багшийн тодорхойлох захидал, мөн таны материалыг уншсаны төлбөр болох өргөдлийн материалын хураамж зэрэг орно. Бакалавраар суралцах оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангидаа байхдаа материалаа бүрдүүлж өгдөг. Мөн gap year буюу жил өнжөөд сургуульд өргөдлөө өгөх ч элбэг тохиолддог. Эдгээр оюутнууд 9, 10, 11, 12-р ангийн дүнгээ явуулж, багшаасаа гадна зөвлөх багшийн тодорхойлолт аван ихэвчлэн commonapp хэмээх нэгдсэн өргөдлийн маягт бөглөдөг. Англи хэлний түвшин тогтоох TOEFL iBT эсвэл IELTS шалгалтуудыг өгөхийн зэрэгцээ ихэнхи сургуулиуд SAT хэмээх шалгалтыг шаарддаг. Сүүлийн жилүүдэд SAT шалгалтыг чухалчилах нь улам буурсаар байгаа ч хэрэгтэй үзүүлэлтүүдийн нэг хэвээр байсаар. Энэ шалгалтыг Монголд 5 удаа авдаг.
Харин graduate school буюу магистр, докторын зэргээр суралцахыг хүсэгчид бакалавр, магистрын дүн, диплом, TOEFL iBT эсвэл IELTS шалгалтын онооноос гадна суралцах чиглэлээсээ хамаараад GRE, GMAT, LSAT, MCAT шалгалт, багш нарын болон ажил олгогчийн тодорхойлох захидал, зорилго тодорхойлох захидлын сургууль руугаа явуулдаг. Ихэнхи сургууль өөрийн онлайн өргөдлийн маягт хүлээн авах системтэй байдаг.
Саяхан NACAC буюу АНУ-ын их дээд сургуулийн зөвлөх, элсэлтийн ажилтны нийгэмлэгээс 2013 оны АНУ-ын элсэлтийн байдлын талаар статистик мэдээ (State of College Admissions 2013) гаргасан байна. Энд мэдээлснээр ихэнхи сургуулиуд буюу 82% нь сургалтын дүнг хамгийн чухал хэмээн үзсэн байна. Харин 20% нь эссэ-г, 16% нь багшийн тодорхойлох захидлыг хамгийн чухалд тооцжээ. Энэ жилийн бас нэг сонирхолтой тоо бол 7 болон түүнээс дээш сургууль руу өргөдөл гаргагчдын тоо багассан явдал юм. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Өргөдлийн материал бөглөх талаархи дэлгэрэнгүй мэдээллийг манай www.educationusa.mn сайтаас авна уу.
Э.Ариунаа
EducationUSA Зөвлөх

Sunday, January 26, 2014
АНУ-ын сургуулиуд элсэлтийн шалгалт шаардахгүй болох уу?
Брандайзын их сургуулийн сонинд нийтэлснээр АНУ-ын Нью Йорк мужид байршилтай Бардын дээд сургууль хэмээх жижигхэн, либерал артс сургууль элсэлтийн шаардлагаа өөрчилөхөөр болжээ. Эссэ, албан ёсны шалгалтын оноо, тодорхойлох захидал гэх мэт материалыг бүрдүүлж явуулахын оронд 2500 үгтэй 4 судалгааны ажил бичин явуулах боломжтой аж. Хэрэв тэнцсэн тохиолдолд тодорхойлох захидал, дүн зэргээ явуулах аж. АНУ-ын олон их дээд сургуулиуд стандарт шалгалтуудыг (SAT/ACT гэх мэт) заавал шаардахаа байсны нэг нь Бард дээд сургууль байжээ.
http://thebrandeishoot.com/articles/13821

Subscribe to:
Posts (Atom)